СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМАНД ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ ИХ БАЙНА

A- A A+
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМАНД ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТ ИХ БАЙНА

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг энэ оны эхний 8 сарын байдлаар судлахад Хүдэр суманд хамгийн ихээр үйлдэгдсэн байсан тул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус суманд очиж ажилласан байна.

Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сумын Ойн ангийн мэргэжилтнүүд, суманд ажиллаж буй хамтарсан багийн гишүүд, хэсгийн төлөөлөгч зэрэг албан тушаалтнуудтай уулзалт хийж, дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажилтай нь танилцан, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах талаар заавар, зөвлөмжийг өгчээ.

Мөн тус сумын төрийн албан хаагч, иргэд, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж ажилласан байна.