Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газар хяналтын харьяа сумдын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд тус прокурорын газрын хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 8 байгууллагын 40 орчим албан тушаалтнууд оролцож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.
Мөн үеэр сум дундын прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2019 онд хийсэн ажил”, “Прокурорын хяналт, шалгалтаар тогтоогдсон нийтлэг зөрчил”-ийн талаар, Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс 2019, 2020 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны чиглэлээр болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар тус тус мэдээлэл хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба