УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий Прокурорын газраас өнөөдөр /2020.10.07/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улиралд хийсэн хяналтын ажлын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Тус хуралд 30 орчим хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо.