Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Өлгий, Өмнөговь сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн байна.
Шалгалтаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Хууль зүй, дотоодын хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 152 тоот тушаалаар батлагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох, зарцуулах, тайлагнах журам”-ыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил илэрсэн бөгөөд дээрх албан бичгийн мөрөөр биелэлтийг эргэж тооцох ажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба