“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ СЕМИНАР, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС АНГИД БАЙХ ЭРХ” СЭДЭВТ СЕМИНАР, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокуроруудыг хамруулан зохион байгуулсан “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт семинар, хэлэлцүүлэг өнөөдөр /2020.10.09/ Улсын Ерөнхий Прокурорын газарт боллоо.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь прокурорын байгууллагын хэмжээнд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд прокуроруудын эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг бэхжүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд мөн “Хүний эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг Архангай, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий зэрэг 10 аймгийн прокурорын газарт зохион байгуулсан байна.