Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдуулан нэр дэвшигч, менежер, шадар туслах, ухуулагч нарт болон сонгогчдын хууль, эрх зүйн мэдлэгт зориулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Сонгуулийн хуулийг зөрчвөл...” гарын авлага бэлтгэн ухуулах байруудад хүргүүлжээ.
Тус гарын авлага нь сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах, сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журмыг зөрчихгүй байх, ухуулах хуудсыг зөв байршуулах, хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас, хуурамч хаяг ашиглахгүй байх, зөвшөөрөгдсөн цагийг зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх зэрэг зөрчил гаргахгүй байхад чиглэгдсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба