Сүхбаатар аймгийн прокурорын газар, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газраас тус аймаг дахь Хүний Эрхийн Үндэсний комиссын төлөөлөгчтэй хамтран “Хариуцлагаа дээшлүүлж хамтдаа хөгжье” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулжээ.
Сургалт, хэлэлцүүлэгт дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид оролцсон бөгөөд Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү “Цагийн менежмент”, Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч Ц.Буянтогтох “Үүрэг ба хариуцлага”, аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Баттулга “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба