ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦОВ

Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Онцгой байдлын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон бусад алба хаагчидтай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уулзалт, ярилцлага хийлээ.

Тус уулзалтад Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн болон Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сум дахь гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, гал түймрийн хяналтын улсын байцаагч зэрэг 20 алба хаагч оролцсон ба зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцов.

Мөн үеэр аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт явуулсан байна.