ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “УРЛАГИЙН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “УРЛАГИЙН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Урлагийн их наадам” өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд найман бүсэд хуваагдан ардын язгуур урлаг, шүлэг яруу найргийн уран уншлага, эрэгтэй, эмэгтэй гоцлол дуу, бүжиг гэсэн таван төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Язгуур урлагийн төрөлд Тэргүүн байранд Говийн бүсээс оролцсон Дундговь, Говьсүмбэр аймгийн прокурорын ажилтнуудын “Гал шарын магтаал”, Хоёрдугаар байранд Нийслэлийн хоёрдугаар бүсээс оролцсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор ажилтнуудын “Хөхөө Намжилын домог”,  Гуравдугаар байранд Баруун бүсээс оролцсон Баян-Өлгий аймгийн прокурор, ажилтнуудын “Домборын аялгуу” үзүүлбэр;

Шүлэг, яруу найргийн уран уншлагын төрөлд Хангайн бүсээс оролцсон Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг “Хатуу  хуулийг зөөллөсөн хатан түшээт прокурорууд” нэртэй өөрийн зохиосон шүлгээрээ оролцож Тэргүүн байранд орсон бол Хоёрдугаар байранд Говийн бүсээс оролцсон Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбат “Монгол” шүлгээр, Гуравдугаар байранд Баруун бүсээс оролцсон Говь-Алтай аймгийн прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтан Н.Азжаргал “Гэгээн Монгол” шүлгээр;

Эмэгтэй гоцлол дууны төрөлд Нийслэлийн нэгдүгээр бүсээс оролцсон Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Д.Цэцэг-Эрдэнэ Тэргүүн байранд, Нийслэлийн хоёрдугаар бүсээс оролцсон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Анударь Хоёрдугаар байранд, Хангайн бүсээс оролцсон Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү Гуравдугаар байранд; 

Эрэгтэй гоцлол дууны төрөлд Нийслэлийн нэгдүгээр бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир Тэргүүн байранд, Нийслэлийн хоёрдугаар бүсээс оролцсон Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тулга Хоёрдугаар байранд, Нийслэлийн гуравдугаар бүсээс оролцсон Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Баасанбаяр Гуравдугаар байранд; 

Бүжгийн төрөлд Нийслэлийн хоёрдугаар бүсээс оролцсон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын бүжгийн хамтлаг Тэргүүн байранд, Нийслэлийн гуравдугаар бүсээс оролцсон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын бүжгийн хамтлаг Хоёрдугаар байранд, Хангайн бүсээс оролцсон Завхан аймгийн прокурорын газрын бүжгийн хамтлаг Гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

 Багийн нийлбэр дүнгээр “Урлагийн их наадам”-ын Тэргүүн байранд Нийслэлийн хоёрдугаар бүс, Хоёрдугаар байранд Говийн бүс , Гуравдугаар байранд Хангайн бүс шалгарсан юм.

“Урлагийн Их Наадам”-д прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнууд идэвх санаачлагатай, бүтээлчээр оролцсон бөгөөд нийт оролцогчдод Улсын Ерөнхий прокурорын "Талархал", дурсгалын зүйлийг гардуулан өглөө.