Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулсан “Мазаалайг хамгаалъя” уриатай Спортын их наадам 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд найман бүсэд хуваагдан волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, биллиард, шатар, даам гэсэн спортын 7 төрөлд нийт 244 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Спортын их наадамд нэгдсэн дүнгээр:
I байр- Нийслэлийн нэгдүгээр бүс,
II байр- Нийслэлийн хоёрдугаар бүс,
III байр- Нийслэлийн гуравдугаар бүс шалгарч, зэс цомын эзэн болсон юм.
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд:
I байр- Нийслэлийн нэгдүгээр бүс;
II байр- Нийслэлийн гуравдугаар бүс;
III байр- Нийслэлийн хоёрдугаар бүс;
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд:
I байр- Төвийн бүс;
II байр- Баруун бүс;
III байр- Нийслэлийн гуравдугаар бүс;
Гар бөмбөгийн тэмцээнд:
III байр - Хангайн бүс;
Шатрын тэмцээнд:
I байр- Нийслэлийн нэгдүгээр бүс, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Баярсайхан;
II байр- Нийслэлийн хоёрдугаар бүс, ахмад прокурор Ж.Энхнасан;
III байр- Нийслэлийн гуравдугаар бүс, Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Н.Мөнгөнсүх;
Даамны тэмцээнд:
I байр- Төвийн бүс, Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ч.Сэлэнгэ;
II байр- Нийслэлийн нэгдүгээр бүс, УЕПГ-ын хяналтын прокурор Н.Отгонцэцэг;
III байр- Говийн бүс, Өмнөговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаа;
Ширээний теннисний тэмцээний эрэгтэй төрөлд:
I байр- Төвийн бүс, Дархан-уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх;
II байр- Нийслэлийн хоёрдугаар бүс, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэн;
III байр- Нийслэлийн гуравдугаар бүс, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр;
Ширээний теннисний тэмцээний эмэгтэй төрөлд:
I байр- Нийслэлийн хоёрдугаар бүс, Баянзүрх дүүргийн прокурорын газрын туслах ажилтан С.Минжин;
II байр- Хангайн бүс, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын нягтлан бодогч С.Гандолгор;
III байр- Нийслэлийн нэгдүгээр бүс, УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Д.Сарантуяа;
Дартсын тэмцээнд:
I байр- Нийслэлийн гуравдугаар бүс;
Биллиардын тэмцээний эрэгтэй төрөлд:
I байр- Төвийн бүс, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнаран;
II байр- Нийслэлийн нэгдүгээр бүс, УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог;
III байр- Баруун бүс, Ховд аймгийн прокурорын газрын туслах ажилтан Ц.Батзаяа;
Биллиардын тэмцээний эмэгтэй төрөлд:
I байр- Нийслэлийн хоёрдугаар бүс, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Анударь;
II байр- Зүүн бүс, Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д. Ганчимэг;
III байр- Нийслэлийн гуравдугаар бүс, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Үүлэн тус тус шалгарлаа.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд спортын их наадамд амжилт гаргасан баг, тамирчдад шагналыг гардуулан өгч, спортын замналд нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ Спортын их наадмыг амжилттай зохион байгуулсан Э.Амарбат даргатай Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлд талархал илэрхийлсэн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба