ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЦАХИМ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “Яг одоо” арга хэмжээний хүрээнд “Гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэхэд анхаарах  асуудлууд” сэдэвт сургалтыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Цахим сургалтад тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг, 19 хороодын хамтарсан багийн албан тушаалтнууд оролцсон бөгөөд хяналтын прокурор О.Багшбаяр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”  сэдвээр мэдээлэл хийсэн байна.