Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын нутаг дэвсгэрт хамгийн ихээр үйлдэгдэж байгаа зөрчлийн хэргийн гаралтын судалгааг 2020 оны 12 дугаар сард хийжээ.
Уг судалгаанд хамрагдсан 597 зөрчлийн хэргийн 76,3 хувь нь “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа тул энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Харандааны адал явдал”-аар богино хэмжээний видео шторк хийсэн байна.
Тус прокурорын газраас өмнө нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Энд, түүх, соёлын дурсгалт зүйл, биет өвөө хайрлан хамгаалая Энд сэдэвт видео шторкийг бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал сүлжээгээр иргэдэд хүргэсэн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба