ИРГЭН ТА ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БАТАЛГААТ БОЛОН ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

A- A A+
ИРГЭН ТА ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БАТАЛГААТ БОЛОН ЦАХИМ ШУУДАНГИЙН ХАЯГААР ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Үүнтэй холбоотойгоор Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газруудад иргэн аж ахуйн нэгж байгууллага, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичгийг биечлэн хүлээж авах ажиллагааг хязгаарлан, прокурорын газруудын баталгаат болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна.

Өргөдөл, гомдол, хүсэлт, албан бичиг бичихдээ компьютерээр шивэх, овог нэр, хаяг, утасны дугаарыг бичих шаардлагатай.

ИРГЭН ТА ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД баталгаат болон цахим шуудангийн хаягаар ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • ХААНА, ХЭНД ХАНДАЖ ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ ВЭ? ГЭДГИЙГ ЗӨВ СОНГОХ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг эхлээд тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурорт хандаж гаргана.

Мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт, нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорын газарт гаргана.

  • Хуулийн хугацаанд гаргах.

Таны хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг “Хариу мэдэгдэх хуудас”-аар өгнө.  Та уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Хариу мэдэгдэх хуудас”-ыг гардан авсанаас хойш нэгжийн дээд шатны прокурорт ажлын 3 хоногийн дотор,  дээд шатны прокурорын газарт 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

  • Гомдол гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг бичих.
  • Холбогдох хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар товч, тодорхой бичих.
  • Гомдол, хүсэлтийг тод, гаргацтай бичих. 
  • Өмнөх шатны прокурорын шийдвэрийг буюу “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбарыг хавсаргах.