Прокурорын байгууллагаас сүүлийн үед хийсэн онцлох ажил, хянаж шийдвэрлэсэн зарим хэргийн талаарх мэдээллийг хүргэе.
Нийслэлийн прокурорын газар:
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарч 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн.
Прокуророос байгууллагаас:
2019 онд хүрээлэн буй орчны эсрэг 300, 2020 оны эхний найман сард 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, экологид учруулсан 361 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.
Баянгол дүүргийн прокурорын газар:
“АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн нийт 283 иргэнээс 191.782.885 төгрөгийг залилан авсан А-д 7, Б-д 5 жилийн хорих ял тус тус оноосон.
Баянзүрх дүүргийн прокурорын газар:
“Нарны хүү сарны охин” ХХК байгуулан “урьдчилгаа төлбөр бага, жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны байр зарна” хэмээн цахим хэрэгсэл ашиглан зар байршуулж, орон сууц захиалгын гэрээ байгуулан нийт 456 иргэнээс 8 тэрбум 644 сая төгрөг залилсан иргэн Г, О, Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба