Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн нийт мөрдөгч, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчидтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга хяналтын прокурор, мөрдөгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй нийтлэг алдаа зөрчил, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, 2020 оны үлдэгдэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгагдан шалгагдаж байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар үүрэг, чиглэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба