Про подкаст №31. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүүтэй Сум дундын прокурорын газрын онцлогийн талаар ярилцлаа.
- Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 8 Сум дундын прокурорын газар үйл ажиллагаа явуулдаг.
- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь 1963 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр прокурор, мөрдөн байцаагч гэсэн 2 орон тоотойгоор анх байгуулагдсан. Тус прокурорын газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс гэсэн нийт 9 сумыг харьяалан хяналт тавьж ажилладаг.
- Сум дундын прокурорын газраас “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөрөө рам-хяналт шалгалт 2021” хэсэгчилсэн шалгалтыг хийсэн.
- Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь Монгол Улсын хамгийн хүйтэн цэгт оршин байдгаараа онцлогтой. Тосонцэнгэл сумаас хамгийн ойр сум нь 45 км, хамгийн хол нь 300 гаруй км зайтай байдаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба