ХЯНАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХЯНАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газрын газраас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон дүүргийн Цагдаагийн газартай хамтран мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлттэй  холбоотой  гэмт хэрэг үйлдэж,  мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хяналтад байгаа иргэдийг шүүхээс тогтоосон хязгаарлалтыг  биелүүлж байгаа эсэхийг шалгасан байна.

Мөн үеэр дээрх хяналтад байгаа иргэдэд хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө, урьдчилан сэргийлэх асуудлаар болон шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагаврын талаар сургалт  зохион байгуулжээ.

Шалгалтаар хязгаарлалтыг зөрчсөн зөрчил илрээгүй байна.