Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр харьяа дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Тус прокурорын газраас “2020 он, 2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудал”, дүүргийн Цагдаагийн хэлтсүүдээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч нараас гаргаж байгаа алдаа зөрчлийг арилгуулах талаар энэ онд авч хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ” -ний талаар тус тус мэдээлэл хийсэн байна.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлтэд шалгагдаж байгаа хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчлүүд, тэдгээрийг давтан гаргахгүй ажиллахад анхаарах асуудлын талаар болон хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцож, нэгдсэн шийдвэрийг гаргасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба