“ЭРЭН СУРВАЛЖЛАХ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
 “ЭРЭН СУРВАЛЖЛАХ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянгол дүүргийн прокурорын газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанаас оргон зайлсхийсэн ялтныг олж тогтоох зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Эрэн сурвалжлах” аян зохион байгуулж байна.  

Аяны хүрээнд оргон зайлсан ялтан этгээдийг эрэн сурвалжилж олох, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсэхийг шалган Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулах, олж тогтоосон этгээдийг албадан ирүүлж, бүртгэл хяналтад авах, ял солих асуудлыг  шүүхээр шийдвэрлүүлэх зэргээр хамтран ажиллах юм.