СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэгт хохирол, нөхөн төлбөрийг барагдуулж байгаа болон торгох шийтгэлийн биелэлтийг хэрхэн тооцож буй байдлыг 2020 оны байдлаар шалгажээ.

Шалгалтаар эрх бүхий зарим албан тушаалтнууд шийтгэл оногдуулсан шийдвэрийнхээ биелэлтийг тооцдоггүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш сайн дураар биелүүлэх 15 хоногийн хугацаа хэтэрсэн байхад түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлтийг гаргадаггүй зөрчил илэрчээ.

Мөн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгуулийн мөнгийг хоног хэтрүүлж дансанд тушаасан, 2020 онд шийтгэл оногдуулсан нийт торгуулийн мөнгөнөөс 27.349.280 төгрөг төлөөгдөөгүй байсан зөрчлийг илрүүлж, хохирол нөхөн төлөлтийг төлүүлэх арга хэмжээ авах, шүүхэд хүсэлт гаргуулах, зөрчлийг арилгуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт прокурорын шаардлага  хүргүүлсэн байна.