БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧЛҮҮДИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧЛҮҮДИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙНА

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн Шивээговь сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Шивээ-Овоо” ХК-ийн  ажилтан, албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалт зохион байгуулжээ. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчилд хүлээлгэх хариуцлага сэдэвт уг сургалтанд 180 гаруй хүн хамрагдсан байна.  

Түүнчлэн “Иргэн та хууль зөрчвөл”, “Авлига, түүний хор хөнөөл” гэсэн богино хэмжээний видеог ажилчдын автобусанд  байршуулжээ.