САЙНШАНД ДАХЬ ГААЛИЙН ГАЗАРТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
САЙНШАНД ДАХЬ ГААЛИЙН ГАЗАРТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Сайншанд дахь гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг 2020 оны байдлаар шалгалаа.

Шалгалтаар гаалийн улсын байцаагчаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлөө прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, мэдээгээ хугацаа хэтрүүлж ирүүлдэг, үндэслэлгүйгээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Прокуророос гаалийн улсын байцаагч зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэргийг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж,  холбогдогч нарт хуулийн зохих хариуцлага тооцуулах, прокурорын нэгдсэн бүртгэлд тухай бүр нь мэдээллээ ирүүлж байх зэргээр хууль, зааврыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдах албан тушаалтнуудад нь анхааруулжээ. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид дахин давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан алба хаагчид хариуцлага тооцуулахаар прокурорын шаардлага хүргүүлсэн байна.