“ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт цахим нээлттэй хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газрын прокурорууд оролцлоо.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, Монголын эмнести интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга Ч.Жаргалбаатар, Монголын хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд нар мэдээлэл хийжээ.