Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд цахимаар оролцож, прокурорын үндсэн хяналт, хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, анхаарал хандуулах шаардлагатай гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Тухайлбал, 2021 оны 2 дугаар сард төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хамтран ажиллах талаар, 3 дугаар сард хүүхэд хохирсон болон хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх асуудлаар, мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус сургалт хийжээ.
Цахим сургалтад Багануур дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 63 төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба