ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИХ ЗӨРЧЛИЙН ТАЛААР

Про подкаст №33. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Булган аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сувдаатай Хүүхдийн эрх зөрчих зөрчлийн талаар ярилцлаа.

  • “Хүүхдийн эрхийн тухай хууль” нь хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаалахад үйлчлэх бөгөөд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулиар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дараах үүргийг хүлээнэ.

- Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах;

- Сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;

- Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

- Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх;

- Суурь боловсрол эзэмшүүлэх;

- Хөдөлмөрийн анхны дадлага олгох;

- Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд;

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийг тусгайлан зааж өгсөн байдаг.

- Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

- Хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

- Хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй;

- Хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн;

- Хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан;

- Хүүхдийг аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан;

- Өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;

- Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулахыг хориглодог.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ямагт санаатай үйлдэгддэг. Хүчирхийллийг:

- Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл

- Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл

- Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл

- Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэж ангилна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авах ёстой.