ТӨРИЙН  ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН  ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ  ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн хийжээ.

Зөвлөгөөнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэх алба, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурорууд болон орлогч прокурор оролцож, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. 

 Дээрх төрийн байгууллагуудаас төр, нийтэд хохирол учирсан асуудлын талаар прокурорын байгууллагатай харилцан мэдээлэл солилцон, үр дүнг тогтмол хугацаанд дүгнэж хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.