ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тус аймгийн Гашуун сухайт дахь Гаалын газар, Хилийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ оны 1 дүгээр улирлын байдлаар шалгаж, ажил сайжруулах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн шалгалтын дүнг үндэслэн дээрх хоёр байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад зөрчлийн хэргийг шалгахад гаргаж байгаа алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулсан байна.