Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэж, хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг цахимаар болон утсаар зохион байгуулах гэж байна. Иргэд Та бүхэн 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр ilaw аппликэйшн, Хуульчдын холбооны фэйсбүүк хуудас болон доорх дугааруудад холбогдож, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй аваарай.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба