Про подкаст №39. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалтай ярилцлаа.
-Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь хүний жам ёсны шинж чанараас үүдэлтэй, Үндсэн хуулиар баталгаажсан, хөндлөнгөөс ямар нэгэн этгээд дур мэдэн зөрчиж үл болох туйлийн эрх юм.
-Энэхүү эрхийг баталгаатай хангахын тулд хүний нэр төр, алдар хүнд, бие сэтгэл, эд хөрөнгө, хувийн ба гэр бүлийн нууц, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг.
-2020 оны байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нийт 13470 хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэснээс 7616 буюу 56.5 хувийг нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
-Дээрх гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн тохиолдол их байна.
-Та “таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” гэдгийг санаж, бусаддаа зөв үлгэр дууриалал үзүүлэх, нийгэмд зөв хандлагыг түгээх түүчээ нь болох ёстой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба