ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран тус аймгийн бүх сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахим зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тус зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр, ерөнхий прокурорын орлогч Б.Энхтулга нар аймгийн хэмжээн дэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах албан тушаалтан төр нийтийн ашиг, сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурорын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцсон байна.