Ховд аймгийн шүүх, прокурор, цагдаагийн газраас хамтран сумдын багийн гишүүдэд болон төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ыг батлагдсан хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлжээ.
Одоогоор нийт 17 сумын 60 гаруй төрийн албан хаагчид “Зөрчлийн тухай хууль” сэдэвт 3 удаагийн сургалтад оролцсон байгаа бол цаашид “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба