ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн прокурорын газраас эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд практикт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хөндөх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор прокурор, туслах ажилтнуудынхаа дунд илтгэлийн уралдаан зохион байгуулжээ.

Тус уралдаанд ахлах прокурор Ч.Батзоригийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” сэдэвт илтгэл “Тэргүүн” байранд, хяналтын прокурор Б.Наранмөнхийн “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаар шийдвэрлэх нь” сэдэвт илтгэл “Дэд” байранд тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.