Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газар болон сум дундын цагдаагийн хэлтсийн нийт мөрдөгчдийг хамруулан цахим сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтыг “Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулах мөрдөн шалгах ажиллагаа” сэдвээр хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй алдаа зөрчлийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар ярилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба