НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН  ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт "Нийтэд тустай ажил хийлгэх ялын тухай ойлголт, хэрэгжилт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.    

Энэхүү уулзалтад тус аймгийн 24 сум, 1 тосгоны Засаг дарга, Захирагч, Тамгын газрын дарга нар оролцсон бөгөөд прокуророос ялтан ажиллуулах ажлын байрны захиалгыг хэрхэн өгөх, ажлын байр, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хэрхэн хангах, ялтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэрхэн өгөх талаар мэдээлэл хийсэн байна.

Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын чанар, үр нөлөөг сайжруулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болжээ.