Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар хяналт тавьсан нийт зөрчлийн шинжтэй гомдлын 2.19 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гомдол эзэлжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6 дахин өссөн байна.
Тус прокурорын газраас дээрх төрлийн зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор шалтгаан нөхцөлийг нь судалсан байна. Судалгаагаар зөрчлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн 90 гаруй хувь нь эрэгтэй хүн байгаагаас гадна дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн болох нь тогтоогджээ. Иймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг авахуулахаар Цогтцэций сумын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл, сум дундын Цагдаагийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба