“ЭРҮҮ ШҮҮЛТ, НӨХЦӨЛИЙН ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТ, НӨХЦӨЛИЙН ЭРҮҮ ШҮҮЛТИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагчдад “Эрүү шүүлт, нөхцөлийн эрүү шүүлтийн тухай ойлголт” сэдэвт цахим сургалт зохион байгуулжээ. Сургалтаар тус прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Чинбилиг эрүү шүүлтийн талаар, ялангуяа “нөхцөлийн эрүү шүүлт” гэж юу болох тухай ойлголт, мэдээллийг тодорхой жишээнүүд дээр тайлбарлан өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.