Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хяналтын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Миний мөрөөдөл”, “Миний аз жаргалтай гэр бүл” сэдэвт гар зураг, бичлэгийн уралдаан зохион байгуулж, шагнаж урамшуулжээ.
Мөн хүүхдүүдэд гэр бүлийнхнээс нь ирүүлсэн видео мэндчилгээг үзүүлж, уралдаанд оролцсон зургийн бүтээл, эссе бичлэгийг ар гэрийнхэнд нь хүргүүлэхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба