Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар прокурорын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг, ахмад прокурор М.Чулуун нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Цогтхүү, Ц.Отгонсүх, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Чинбат, ахмад прокурор С.Цэцэгээ, ахмад ажилтан Н.Маам нарыг Алтан гадас одонгоор тус тус шагналаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба