Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, прокуророос хянан шийдвэрлэх асуудал”, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүхээс ангид байх, анхаарах асуудал” сэдэвт сургалтуудыг зохион байгуулжээ.
“Кибер гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, прокуророос хянан шийдвэрлэх асуудал” сэдэвт сургалтыг тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор М.Сүхчулуун, Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Дөлгөөн нар удирдан явуулж, дээрх төрлийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх явцад гардаг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар ярилцсан байна.
Харин “Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүхээс ангид байх, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Отгонбаяр, ахлах прокурор Ч.Батбаяр нар хийж, эрүү шүүлттэй холбоотой гомдол хүсэлтэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба