ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ  ТАЛААР

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ  ТАЛААР

Проподкаст №43

УЕПГ-ын ОНХА-ны мэргэжилтэн Ю.Ариунзаяа ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ  ТАЛААР Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчтай ярилцлаа. 

  • Зөрчлийн тухай хуульд  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох, баривчлах, эрх хасах гэсэн шийтгэл оногдуулахаар заасан.
  • Зөрчил үйлдсэн хүнийг 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
  • Баривчлах шийтгэл нь хүний халдашгүй эрхийг хязгаарлах хүнд хэлбэрийн шийтгэл тул зөвхөн шүүгч оногдуулдаг.
  • Дараах зөрчлийн хэргүүдэд баривчлах шийтгэл оногдуулна. 
  • Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн, биеэ авч явах талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
  • Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан,
  • Жагсаал цуглаан зохион байгуулагч, оролцогч зэвсэг, хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрон, хүний амь нас эрүүл мэндэд аюул учирч болохуйц аливаа зүйл, амьтан авч явсан,
  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн,
  • Тэтгэлэг төлөгч сар бүр төлвөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй,
  • Бусдын эд хөрөнгийг хулгайлсан,   
  • Тээврийн хэрэгсэл жолоодох  эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зэрэгт баривчлах шийтгэл оногдуулдаг.  
  • Баривчлах шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
  • Баривчлах шийтгэл оногдуулах боломжгүй дээрх тохиолдолд баривчлах шийтгэлийн 1 хоногийг 15 мянган төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулна.
  • Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь хөнөөл учирсан, эсхүл гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол шийтгэл биелүүлэхийг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж болно.