Дундговь аймгийн хэмжээнд 2021 оны эхний 5 сарын байдлаар нийт 340 хэрэг бүртгэгдсэнээс 35 буюу 10.2 хувийг нь Залилах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар өссөн байна.
Залилах гэмт хэргийн 68.5 хувь нь аймгийн төвд үйлдэгдсэн бол Гурвансайхан суманд 3, Өлзийт, Хулд суманд тус бүр 2, Цагаандэлгэр, Луус, Дэлгэрцогт, Говь-Угтаал суманд тус бүр 1 хэрэг бүртгэгджээ. Энэхүү гэмт хэргийн улмаас нийт 56 иргэн 3 тэрбум 871 сая төгрөгөөр хохирсон байна.
Дундговь аймгийн прокурорын газраас Залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд дийлэнх нь буюу 15 хэрэг хуурамч баримт бичиг, цахим сүлжээ ашиглан үйлдэгдсэн байжээ. Иймд тус прокурорын газраас Цагдаагийн байгууллага, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, иргэдэд яриа таниулга хийх, шторк гаргах зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба