Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүний хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн телевизтэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймаг дахь Цагдаагийн газар, Монгол Алтай нурууны Улсын Тусгай хамгаалалтын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл оролцсон байна.
Дээрх арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба