СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР

A- A A+
СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР

ОРОЛЦОГЧ: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор М.Батхишиг

✅ Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Монгол улсын Эрүүгийн хуульд тусгай бүлгээр зохицуулсан байдаг.

✅ Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийтэд тустай ажил хийлгэх; зорчих эрхийг хязгаарлах; сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар тус тус заасан байдаг.

✅ Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага нь анх 1948 онд “Хүүхдийн колони” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг биечлэн эдлүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм.

✅ Хорих ял эдэлж байгаа өсвөр насны хүн хөдөлмөр эрхлэхгүй харин ерөнхий, мэргэжлийн боловсрол, хөдөлмөрлөх, амьдрах ухааны дадал олгох сургалтад хамрагддаг.

✅ 2016-2021 оны хичээлийн жилд буюу сүүлийн 5 жилд нийт 151 өсвөр насны хоригдол ерөнхий боловсролын сургалтад хамрагджээ.

✅ 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 6 хүүхэд сурч төгсөн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна.

✅ Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг нийгэмшүүлэх ажлыг шинээр ирсэн үеийн, хорих ял эдлүүлэх үеийн, суллагдах үеийн гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилладаг.

✅ Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэхэд эцэг эхийн хараа хяналт сул байх, гэр бүлийн дунд таагүй уур амьсгал бий болох, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг хүчин зүйлүүд түлхүү нөлөөлдөг байна.

✅ Хүүхдийн насан туршийн хүмүүжилд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо маш чухал нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.