Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн удирдлага болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай цахим зөвлөгөөн зохион байгуулав.
Зөвлөгөөнд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Мөнхсайхан, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор М.Сүхчулуун, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс нар энэ оны эхний 5 сарын ажлын үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба