Өвөрхангай аймгийн прокурорын газар “Жишиг шүүх хуралдааны танхим”-ыг байгуулжээ. Энэхүү шүүх хуралдааны танхимд шинээр томилогдсон прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор практик шүүх хуралдаан, сургалтуудыг зохион байгуулж ажиллах юм.
Жишиг танхимтай болсоныг тохиолдуулан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч, прокуроруудыг оролцуулан эрүүгийн хэргийн практик шүүх хуралдааныг зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба