Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Байгаль эхийнхээ ногоон ургамал, ус амьтныг хайрлан хамгаалах арга ухаанд хүүхэд, багачуудыг суралцуулж, байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдааны “Тэргүүн” байранд Д.Уянгагэрэл, “Дэд” байранд Х.Хангал, “Гуравдугаар” байранд Н.Сарнай нар шалгарч мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.
Шалгарсан бүтээлүүдийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ашиглах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба