Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гурван сарын хугацаатай “Гэмт хэрэг, зөрчилгүй баг” аяныг эхлүүллээ.
Тус аяныг Тосонцэнгэл сумын Дархан-Уул, Хайрхан, Улаантолгой, Идэр, Хайрхан, Рашаант, Баян-Улаан багуудын дунд зохион байгуулж байгаа бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан байдлыг нь харгалзан дүнгээ гаргах юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба