ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО  

A- A A+
ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО  

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн болон сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нээж үг хэлсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа, Ж.Уранцэцэг,  хяналтын прокурор Г.Батбаяр, У.Солонго нар ажлын чиглэлээр мэдээлэл хийж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, мөн хэлтсийн дарга Ц.Ариунболд үүрэг, даалгавар өгч, санал солилцсон юм.

 Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор (Ph.D) Б.Өнөрмаа цахим хэрэгсэл ашиглан залилах, биткойн, криптовалюттай холбоотой гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар сургалт хийлээ.