Увс аймгийн прокурорын газраас санаачлан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн Я.Хонгорзултай хамтран цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд хамрагдаж, хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенц болон олон улсын гэрээний хүчин чадал, гэрээний дагуу гомдол гаргах иргэний эрх, хууль шүүхийн практикт хэрэглэх асуудлын талаар мэдээлэл авсан байна.
Цаашид тус прокурорын газраас дээрх байгууллагатай хамтран Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн талаар эрх бүхий албан тушаалтан нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба