“МИНИЙ МЭДЭХ ПРОКУРОР” СЭДЭВТ ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“МИНИЙ МЭДЭХ ПРОКУРОР” СЭДЭВТ  ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газар болон тус аймгийн Боловсрол Соёл урлагийн газар хамтран прокурорын байгууллагын чиг үүрэг, зорилгыг таниулан сурталчлах болон өсвөр үеийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ сонгох, судлахад дөхөм үзүүлэх зорилгоор “Миний мэдэх-Прокурор” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зохион байгуулжээ.

Уралдаанд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн 11.4 дүгээр бүлгийн сурагч З.Сэргэлэн, дэд байранд 18 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Г.Буян-Эх, гуравдугаар байранд “Цайхун” бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Ч.Цацрал, тусгай байранд ШУТИС-ийн лецей сургуулийн 11а ангийн сурагч Б.Анужин нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, шагналыг сурагчдад хүргэн өгчээ.